Өнгөрсөн онд 10 кг орчим мансууруулах бодис хураажээ

2016 оны 3 сарын 31

Сүүлийн жилүүдэд манай залуусын дунд хар тамхи хэрэглэх, зарж борлуулах явдал нэмэгдсэн. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт өнгөрсөн жил 169 хүн холбогдсон бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар 25 хэрэг бүртгэгджээ. 2016 он гарснаас хойш цагдаагийнхны илрүүлсэн хэргийн зургаа нь хилээр мансууруулах бодис тээвэрлэх гэж оролдсон үйлдэл байжээ. Иймээс энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх тал дээр анхаарч ЦЕГ-т, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Нийгмийг аюулаас хамгаалах танхимын хамтын ажиллагааны хүрээнд мансууруулах бодисыг хэргийн газарт нь богино хугацаанд шинжлэх хүчин чадалтай, тусгай зориулалтын багаж, төхөөрөмжийг бэлэглэжээ. Уг бэлгэнд олон улсад ашигладаг гар багаж гурав, хэргийн газарт хойшлуулшгүй ажлын үед ул мөр бэхжүүлэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест бүхий иж бүрдэл цүнх хоёрыг бэлэглэжээ. Өмнөнь цагдаагийнхан цус, шээснээс дээж авч шинжилгээ хийдэг байсан бол дээрх багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар цаг алдахгүй шинжилгээ хийдэг болж

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30893
0 эможи
keyboard_arrow_up