НӨАТ-ын буцаан олголт болон сугалаанд хожсон мөнгөө хэрхэн авах вэ

2016 оны 3 сарын 30

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтын хүрээнд өчигдөр  Гааль, татварын ерөнхий газарт ажилласан. Ерөнхий сайдын зүгээс дөрөвдүгээр сард багтаан НӨАТ-ын эхний ээлжийн буцаан олголтыг олгох үүргийг  өгсөн. 

Тодруулбал,  иргэд НӨАТ-ын буцаан олголтоо www.ebarimt.mn бүртгүүлсэн дансаар дамжуулан энэ сардаа багтаан авах юм байна.  Тиймээс танд www.ebarimt.mn-д  НӨАТ-ын буцаан олголтоо авах өөрийн дансаа хэрхэн бүртгүүлэх зааврыг хүргэж байна. 

Эхлээд та өөрийнхөө хэрэглэгчийн код нууц үгээрээ  www.ebarimt.mn нэвтэрнэ. 

Үүний дараа баруун дээд буланд байгаа өгөгдлүүдээс данс тохируулах хэсгийг сонгоно. 

Бүртгэлээ баталгаажуулах хэсэг гарч ирнэ. Энэ хэсэгт та өөрийнхөө мэдээллийг болон НӨАТ-ын буцаан олголт авах дансаа бичиж баталгаажуулах товчыг дарна. 

Ингэснээр таны дансанд энэ сардаа багтаад НӨАТ-ын урамшуулын дүн гэсэн хэсэгт байгаа мөнгө орох юм. Хэрэв та сугалаагаар мөнгө хожсон бол баталгаажуулах гэсэн хэсгийг дарснаар таны мэдээлэл цааш очиж тухайн сугалаанд хожсон мөнгө 20 хоногийн дотор таны холбуулсан дансанд орно.

 

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30849
2 эможи
keyboard_arrow_up