Өнөөдөр Сэлбэ голын эргэ дагуух хогыг цэвэрлэнэ

2014 оны 5 сарын 17

“Нийгмийн Идэвхитэй Залуус” ТББ –ын улс орноо гэсэн чин сэтгэлтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг залуусын нэгдэл  2014.05.17-ний  өдөр "Гэгээлэг маргаашийн төлөө" ТББ-с зохиож буй Сэлбэ голоо хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Скай худалдааны төвөөс Нийслэлийн замын цагдаагийн газар хүртэлх Сэлбэ голын эргэ дагуух хогыг цэвэрлэх гэж байна. Мөн Богд ууланд 50 ширхэг шувууны үүр суулгах сайн үйлсийн аяныг өрнүүлэхээр болсон байна. Тус арга хэмжээ өглөө 09:00 цагт  Скай шоппинг худалдааны  төв дээрээс эхэлж Сэлбэ голын эрэг дагуух цэвэрлэгээ хийж,  цэвэрлэгээний  дараа Богд ууланд байрлах Хүрэл тогоотын зүгрүү автобусаар хөдлөж Богд ууланд 50- н ширхэг шувууны  үүрийг модонд суулгах юм байна.

Цаг

Зохион байгуулах ажил

 

09:00 - 09:30

Скай төвийн үүдэнд уулзалдан хоорондоо танилцаж цэвэрлэх газраа хувиарлаж авна. 

Бээлий, Шуудай тараана.

09:30- 11:00

Цэвэрлэгээгээ  дуусгаж цайлна.

Гамбургер, ус 

11:30- 12:30

Автобусаар Богд уулруу  явна

2 ширхэг Айса автобус үйлчилнэ

12:30- 13:00

Богд ууланд шувууны  үүр суулгана

50ширхэг бэлдсэн үүр байгаа

13:0- 14:30

Завсарлага: Өдрийн хоол, Хөгжөөнт тоглоом 

 Хүний  2ширхэг хуушуур

14:30- 15:30

Богд ууланд шувууны  үүр суулгана

50ширхэг бэлдсэн үүр байгаа

15:30- 16:30

Хотод ирнэ

Драмын театр

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3084
0 эможи
keyboard_arrow_up