Яармаг чиглэлийн замын нэг урсгалыг энэ сарын 18-наас түр хугацаанд хаана

2014 оны 5 сарын 16

Яармагийн гүүр-Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо чиглэлийн 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2012 оноос хэрэгжиж байгаа юм. Тус зам барилгын ажлын хүрээнд Нүхт цогцолбор руу салдаг уулзвараас Сонсголонгийн ууулзвар хүртэлх 3 км авто замын хойд урсгалыг 2014 оны 05 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хааж, замын хөдөлгөөнийг урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй зохион байгуулахаар боллоо.  Энэ хугацаанд тус замд борооны ус зайлуулах шугам, хашлага суулгах, өнгө хучилт, тэмдэглэгээ хийх зэрэг ажлуудыг хийж 20 хоногийн дараа нээхээр төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3079
0 эможи
keyboard_arrow_up