Ордны гадаа асгасан шар нунтаг ураны шар нунтаг биш

2016 оны 3 сарын 29

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдалтай холбоотой зарим асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр товлоод байгаа юм. УИХ-ын ээлжит чуулганаар Монгол улсад цөмийн хаягдал хаяхыг эсэргүүцэн жагсаж байсан иргэд төрийн ордны баруун хаалган дээр ураны шар нунтагтай төстэй бодис асгасан юм.

Үүнээс болж төрийн ордны баруун талын замыг хааж онцгой байдлын газрынхан, газар дээр нь шуурхай ажиллаж багажаар хэмжилт хийхэд ямар нэгэн бодис илэрээгүй байна. Тиймээс Онцгой байдлын алба хаагчид тус бодисыг соруулж авч тухайн газрыг ариутгажээ. Харин Мэргэжлийн хяналтынхан дээрх бодисоос дээж авч шинжлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30784
0 эможи
keyboard_arrow_up