Ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар сургалт зохион байгууллаа

2016 оны 3 сарын 29

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд ЕБС-ийг төгсөж байгаа хүүхдүүдийн 80% нь дээд сургуульд элсэн орж байна. Харин тэд мэргэжилээ сонгохоосоо өмнө сургуулиа сонгох болсон нь дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмсээр байгаа юм.

Тиймээс Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сургалт лекцийг жил бүр зохион байгуулж, энэ талаар олон талын мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ удаад уг сургалтаа ”Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан бөгөөд сургалтанд 100 гаруй сурагчид хамрагдсан юм.

Сурагчид гадаадад суралцаад Монголдоо ажиллах боломж, ажлын байр ямар байдаг, мэргэжлээ хэрхэн зөв сонгох , ямар мэргэжил сонговол ирээдүйд эрэлт ихтэй байх талаар түлхүү сонирхож байсан юм.

Судалгаагаар ажилгүй байгаа залуусын ихэнх нь мэргэжлээ буруу сонгосонтой холбоотой байдаг байна. Тиймээс мэргэжил сонгохдоо өөрийн сонирхлоо дагаж, сургуулиа биш мэргэжилээ урьтаж сонгох, сонгосон мэргэжлийнхээ дагуу ажлын байраа судлах нь чухал болохыг сурагчдад зөвлөлөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30757
0 эможи
keyboard_arrow_up