Орос-Монголын хамтарсан сургуулилалтын талаар хэлэлцэнэ

2016 оны 3 сарын 29

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн (ДЦТ) төлөөлөгчид “Сэлэнгэ-2016” Орос-Монголын хамтарсан цэргийн ээлжит сургуулилтын талаар Монголын цэргийн албаны хүмүүстэй дөрөвдүгээр сард  хэлэлцэхээр тохирсон тухай ДЦТ-ийн хэвлэлийн албаны дарга мэдээлэв.

Эхний зөвлөлдөх уулзалт хоёрдугаар сарын эхээр болсон юм.

Буриадад байрладаг Бурдуны цэргийн сургуулилтын талбайд наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 7-ны хооронд сургуулилтыг зохион байгуулахаар хоёр тал өмнө нь тохиролцсон байна. Сургуулилтад нийт 2000 орчим цэргийн албан хаагч оролцох юм.

“Сэлэнгэ-2016” нь 2008 оноос хойших Орос-Монголын хамтарсан ес дэх сургуулилалт болно. 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, хоёр орны цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг илрүүлж, бүслэн устгахад чиглэсэн терроризмтой тэмцэх ажиллагааны хувилбарыг боловсруулна.

Х.Сарнай

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30753
0 эможи
keyboard_arrow_up