Төрийн түгжрэлгүй үйлчилгээ хэлэлцүүлэг боллоо

2016 оны 3 сарын 29

Ардчилсан намын бодлогын зөвлөлийн  Аж үйлдвэр, мэдээлэл харилцаа холбооны салбар хуралдаан  2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн  зохион байгуулагдав. Энэхүү  арга хэмжээнд мэдээлэл харилцаа холбооны салбарын төр, төрийн өмчит компаниуд, хувийн хэвшил болон мэдээлэл, харилцаа холбооны чиглэлийн их дээд сургуулийн  40 гаруй төлөөллүүд оролцлоо. Салбар хуралдаанд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа нь мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлууд, дэвшүүлсэн зорилтын талаар “ТӨРИЙН ТҮГЖРЭЛГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт илтгэл тавьж, цаашид хийх ажлын талаар харилцан санал солилцов. Тэрээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бодлоготой уялдуулан 7 зорилтыг дэвшүүлэн ажилласан бөгөөд дээрх зорилтын хүрээнд "Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулсан. Монгол Улсын их хурлаас баталсан “Цахим гарын үсгийн тухай” хуулийн хүрээнд тоон гарын үсгийн талаар баримтлах бодлогыг батлан, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэлээ.  Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар 2025 он хүртэл баримтлах бодлогыг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд байна.

       Монгол Улсын “Мэдээлэл холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд 2014 онд 6652 км шилэн кабель татаж, нийт 133 аймаг, сумдад тоног төхөөрөмжийг шинээр суурилуулан, Монгол Улсын 21 аймаг, 160 сум сууринд нийт 19257 км шилэн кабелийн сүлжээтэй болсон.  Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар гаргуулснаар үр дүнд нь цахим үйлчилгээний хувьд хот хөдөөгийн ялгаа арилж, төрийн цахим үйлчилгээг иргэд байршлаасаа үл хамааран  цаг алдалгүй, түргэн шуурхай хүртэх зэрэг олон таатай боломж нээгдсэн болно.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 67 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу хөдөө орон нутагт хэрэглэгчийн интернетийн доод хурдыг 300kбит/сек, үнэ тарифыг 17600 төгрөг болгосон.

   “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 7-р сарын 31-ний өдөр анологи өргөн нэвтрүүлгийг тоон системд бүрэн шилжүүллээ.

       Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 101 тоот тогтоолоор батлагдсан “Цахим засаг үндэсний хөтөлбөрийн хүрээнд  “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох” төслийг 2012 оноос, “Иргэдийн өргөдөл гомдлынухаалаг тайлангийн систем нийлүүлэх” төслийг 2013 оноос эхлэн тус тус хэрэгжүүлж 2014 оны 5 дугаар сард улс даяар нийт 108 ширхэг төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/-ыг байрлуулж, мэдээллийн системийг суурилуулж төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсэн байна.  

    Шилэн дансны тухай хуулийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхтэй холбогдуулан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-тай танилцаж Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг боловсруулав. Уг журмыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар батлуулав. Мөн хуулийн хэрэгжилттэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллагуудад зааварчилгаа, мэдээлэл өгч ажиллах ажлын хэсгийг тус газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 313 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна.

   Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу  www.ezasag.mn сайт ажиллуулж эхэлснээр эхний ээлжинд иргэд гар утас, таблет, зөөврийн компьютерээс төрийн 25 үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн. Цаашид төрийн 167 үйлчилгээг  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, концессоор хийж хэрэгжүүлэх  боломжтой болж байгаа бөгөөд энэ нь төрийн шуурхай үйлчилгээний төрөл 10 дахин нэмэгдэж, хүнд суртлыг 10 дахин багасгаж байгаа болно.

    Ийнхүү Ц.Жадамбаагийн илтгэлийн дараа уулзалтанд оролцсон  салбарын инженер техникийн ажилтан, эрдэмтэн багш,  бодлого тодорхойлогчид  харилцан санал бодлоо илэрхийлж,  дараагийн 4 жилд мэдээлэл харилцаа холбооны салбарын хууль эрх зүйн орчиныг сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн цахим орчинд хамгаалах,  төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, төрийн бүх төрлийн  үйлчилгээг хянах Төрийн цахим цонхтой болох гэсэн  олон санааг дэвшүүлж амжиллтай болж өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30751
0 эможи
keyboard_arrow_up