ТАНЫ СОНОРТ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

2016 оны 3 сарын 29

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.


Сүхбаатар дүүрэг:

09:00-20:00 цагт: Дашчойнхор, Яргайт, Хандгайт чиглэлд
10:30-17:30 цагт: 18-р хороо Шарга морьт, Зуунмод болон Оросын пионерийн зуслан, Модон заводын зуслан,

Чингэлтэй дүүрэг:

10:30-16:00 цагт: 3-р хороо 1-40 мянгат 19, 20, 22, 23, 25/4, 25, 29, 30-р байр, УИД, Зиг Заг фейшн, Орбита эмнэлэг, Монос фарм трейд ХХК болон ойр орчимд,

Баянзүрх дүүрэг:

10:30-16:00 цагт: 14-р хороо 14-р хороолол Өгөөмөр хотхоны 71, 72, Ахмадын хорооллын 1-9, Нарны замын 58, 253 дугаар байр, Эрэлийн хотхон, Монполимент, Өгөөмөр зах, Кинг палас, Цагаан Алтай ХХК-ууд болон ойр орчимд,

Хан-Уул дүүрэг:

11:00-18:00 цагт: ШШГЕГ-ын харьяа хорих анги, Зайсан орчим.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30747
0 эможи
keyboard_arrow_up