Гудамж төслийнхөн 17 ажил хийнэ
2014 оны 5 сарын 16
Эдийн засгийн хөгжлийн яамнаас авч хэрэгжүүлж буй "Гудамж" төслийн хүрээнд энэ онд 17 обьектод зам засвар, шинэчлэлт, өргөтгөлийн ажил хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд гурван уулзварыг шинэчилж, бусад 14 газарт авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийх аж. Тодруулбал, Цэцэг төв, Зуун айл болон 3,4-р хорооллын Ахуйн үйлчилгээний уулзваруудыг шинэчлэхээр болсон байна. Мөн энэ онд Туулын хурдны зам төслийг эхлүүлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3073
0 эможи