Барилгын материалын үнэ буурсан үзүүлэлт гарчээ
2014 оны 5 сарын 16
Нийслэлд барилгын материалын дундаж үнэ дөрөвдүгээр сард өмнөх сартай харьцуулбал тогтвортой байна. Тухайлбал, дотоодод үйлдвэрлэдэг улаан тоосгоны үнэ 1.2 хувиар өссөн бол хуурай палкны үнэ 3.6 хувиар буурчээ.
Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал улаан тоосгоны үнэ 15.7 хувиар буурсан байна. Тодруулбал, улаан тоосго мянган ширхэг тутамд 45 мянга 500 төгрөгөөр хямдарчээ. Тэгвэл барилгын гол материал буюу Хятадаас импортолсон цементийн үнэ 1 жилийн өмнөхөөс 16.8 хувиар буурсан байна. Түүнчлэн сантехникийн материалуудын үнэ өмнөх сартай харьцуулбал 3.4-8.4 хувиар өсчээ. Мөн хөнгөн бетоны үнэ шоо метр тутамд 8.8 хувиар буурч, 137.5 мянган төгрөгийн дундаж ханштай байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3070
0 эможи