Ихэнх нутгаар дулаарна

2016 оны 3 сарын 26

2016 оны 03 дугаар сарын 26-ны 09-21 цаг хүртэл

 

Малчид тээвээрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар дулаахан байна.

                              2016 оны 03 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
                                                    агаарын урьдчилсан мэдээ:

  
 Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд      7-12 метр. 10-12 градус дулаан байна. 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2016 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 31-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

    27-28-нд төв, зүүн зүгийн нутгийн, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд говь, талын нутгаар, 30-нд ихэнх нутгаар  секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 27-28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30667
0 эможи
keyboard_arrow_up