Нийслэлд болох зарим үйл явдлын тойм
09:00 цагаас Концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд ЖАЙКА-ын профессор, мэргэжилтнүүд Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран ЭЗХЯ-ны хурлын танхимд сургалт, семинарь зохион байгуулах гэж байна. Утас: 99884940
10:00 цагаас МҮЭ-ийн холбооны залуучуудын хороо, Монголын Залуучуудын холбоотой хамтран ажиллах гэрээнд гэрээ байгуулна.
10:00 цагаас “Хоол, шим тэжээлийн боловсрол олгох загвар төв”-ийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.
10:00 цагаас хүүхдийн элч хөгжмийн зохиолч, БМДИ-н хөгжмийн боловсрол хариуцсан арга зүйч Соронзонболдын Батболдын "Дэгдээхэйн дуу" /3-6 нас/ дууны номын өдөрлөг БЗД-н Их Монгол хорооллын "Их Монголын үрс" цэцэрлэг дээр эхэлнэ. Энэ үеэр нийт 15 шинэ хүүхдийн дуу дуулагдана. Утас: 9910382
11:00 цагаас Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхжсэний түүхт 90 жилийн ойн хүрээнд “Банкны төгөл” мод тарих нэгдсэн аяны нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
11:30 цагаас нийтийн тээвэрт үйлчлэх төмөр замын автобус хүлээн авах ёслол болно. Хотын даргын санаачилгаар Улаанбаатар төмөр замтай хамтран Толгойт-Амгалан чиглэлд зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг оруулж ирж байгаа юм. Энэхүү ёслол Төмөр замын төв буудалд болно. Утас: 88781218 325044
14:00 цагаас Монголд анхны Тусгай хэрэгцээт боловсролын бакалаврын хөтөлбөрийн анги нээсний 1 жилийн тайлан үзэсгэлэн МУБИС-ийн А-312 танхимд болно.
09:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагаас Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.
11:00 цагаас Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар нар Хүний эрхийн асуудлаар Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
14.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын талаар” мэдээлэл хийнэ.