Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2016 оны 3 сарын 25

09.00 цагт: "Түүх, нийгмийн ухааны онол-арга зүйн асуудал"  сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн А байрны 200 тоотод эхэлнэ. Утас: 99133363


09.00 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”  Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд болно. Утас: 99109289


09.00 цагт: Сэргээн засах төвтэй холбоотой Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газрын үйл ажиллагааг эсэргүүцэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл мэдэгдэл хүргүүлэх цуглаан тус газрын гадна талбайд болно. Утас: 91119966


10.00 цагт: "Миний мэргэжил-Миний бахархал" Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын оюутан суралцагчдын анхдугаар чуулга уулзалт Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болно. Утас: 91915340


10.00 цагт: Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулах “Прокурорын эрх хэмжээ болон үйл ажиллагааны баталгаа” хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод болно. Хэлэлцүүлгийн үеэр “Прокурорын ажлын байрны хэрэгцээ, сэтгэл ханамж”-ийн талаарх судалгааг танилцуулна. Утас: 98066116


10.00 цагт: НМХГ, НЕТГ, Нийслэлийн цагдаагийн газар хамтран 2016 оны 2 дугаар сарын байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилга, ухсан нүх болон барилгын аюулгүй ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвллийн бага хурал НМХГ-ын хурлын танхимд болно. Утас: 91887887


10.30 цагт: Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын Төв, Сэйфти Ресоурс Монголиа ХХК хамтран зохоин байгуулж буй "Safety & Health Expo 2016" арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно. Утас: 99008707


11.00 цагт: Гуравдугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжих талаар Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд мэдээлэл хийнэ. Утас: 99650498


11.00 цагт: Ахисан шатны эдийн засгийн сэтгүүлчдийн сургалт Монголбанкны байранд болно. Утас: 310081


11:00 цагт: Е-barimt сугалааны 4 сая төгрөгийн хонжвор хожсон азтангуудыг "Гааль татварын ерөнхий газрын мэдээллийн технологийн төв" УТҮГ дээр хүлээн авч, тохирлыг батламжлах үйл ажиллагаа болно.  Утас: 99112983


14.00 цагт: Нийгмийн даатгалын системийн хэмжээнд 2016 оныг “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан зохион айгуулж буй "Нийслэлийн ажил олгогчдын Анхдугаар зөвлөгөөн"  Корпорайт-2 Зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99070054, 99136168


14.00 цагт: Хувийн хэвшлийн их дээд сургуулиуд байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан шатрын аварга шалгаруулах тэмцээн "Шихихутуг" ХЗДС-ийн байранд болно. Утас: 91118225, 99892514


17.00 цагт: Нийслэл, Дүүргийн ардчилсан намын гишүүдийн "Фракцийг бус бодлогыг дэмждэг нам байя" ээлжит хэлэлцүүлэг АН-ын Бодлоыгн зөвлөлийн байранд болно. Хэлэлцүүлгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав удирдан явуулна. Утас: 77241206, 77251206

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30604
0 эможи
keyboard_arrow_up