Галт тэрэгний хөдөлгөөн зуны цагийн хуваарьт шилжинэ

2016 оны 3 сарын 24

Энэ сарын 26-ны 02:00 цагаас эхлэн галт тэрэгний хөдөлгөөний зуны цагийн хуваарьт шилжихээр болжээ. Мөн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн цагийн хуваарьт мөн өөрчлөлт орж байгаа аж.

Тодруулбал

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг Улаанбаатараас 10:15 цагт явж Сайншандад 19:57 цагт ирнэ.

Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэг Сайншандаас 21:27 цагт явж Улаанбаатарт 07:35 цагт ирнэ.

Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэг Улаанбаатараас 17:30 цагт явж Сайншандад 01:59 цагт ирж 02:49 цагт явж Замын-Үүдэд 07:40 цагт ирнэ.

Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэрэг 18:15 цагт Замын-Үүдээс явж Сайншандад 23:15 цагт ирж 23:55 цагт явж Улаанбаатарт 08:55 цагт ирэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30586
0 эможи
keyboard_arrow_up