EBarimt аппликэйшнийг ‎iPhone‬, ‎iPad‬ дээр ашиглах боломжтой боллоо

2016 оны 3 сарын 24

НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлснээс хойш иргэд бараа худалдан авсан баримтаа бүртгүүлээд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй болсон билээ.

Үүнтэй холбогдуулан баримт бүртгүүлэх процессыг хөгөвчлөх зорилгоор андройд утсанд зориулагдсан EBarimt аппликэйшнийг гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл НӨАТУС төслийн нэгжээс өчигдөр EBarimt аппликэйшнийг ‪‎iPhone‬, ‎iPad‬ дээр ашиглах боломжтой болсон талаар мэдээллээ.

 

Тус аппликэйшинг гар утсандаа суулгасанаар та баримтныхаа QR кодтой хэсгийг шивэхгүйгээр шууд уншуулж (Scan хийх) баримтаа бүртгүүлэх боломжтой юм.

Татаж авах линк

App Store: https://itunes.apple.com/mn/app/ebarimt/id1071510270?mt=8
Google Play: https://play.google.com/store/apps/details?id=mn.mta.vatps

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30579
0 эможи
keyboard_arrow_up