Сэтгүүлч Г.Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлгийг дахин хөтөлнө

2016 оны 3 сарын 24

Үзэгчид дунд брэнд болтлоо анхаарлыг нь татаж, үзэх дуртай нэвтрүүлгийн тоонд зүй ёсоор орж байсан “Танайд хоноё” нэвтрүүлэг хөтлөгчөө сольсноор төдийлөн амжилтыг олоогүй. Анхны хөтлөгч Г.Алтантүрүү чухам ямар шалтгааны улмаас тус нэвтрүүлгийг хөтлөхөө больсон нь тодорхойгүй байсан ч өөрийн брэнд нэвтрүүлгээ өөр нэгэнд шилжүүлээд телевизийн урлагаас зодог тайлж нэг хэсэг нам гүмхэн амьдарсан гэхэд болно. Тэгвэл тун удахгүй Танайд хоноё нэвтрүүлгийг Г.Алтантүрүү өөрөө дахин хөтлөхөөр болсон тухай таатай мэдээг таньд дуулгаж байна. Тэрбээр “ 25-р суваг” телевизтэй маш өндөр үнэ ханшаар гэрээ хийсэн сурагтай. Ямартаа ч үзэгчдийн дунд брэнд болсон нэгэн нэвтрүүлэг анхны хөтлөгчтэйгөөр дахин гарах нь ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30562
1 эможи
keyboard_arrow_up