Хүний эрхийн үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооны 29 дүгээр хурал болж байна

2016 оны 3 сарын 24

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооны 29 дүгээр хурал Швейцарийн Холбооны улсын Женев хотноо 3-р сарын 21-ээс 24-ний өдрүүдэд болж байна. Хурлаар олон улсад тулгамдаж байгаа хүний эрхийн асуудлууд болон хүний эрхийн үндэсний байгууллага, бүс нутгийн байгууллага, олон улсын зохицуулах хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн олон асуудал хэлэлцэж шийдвэрлэх юм. Мягмар гаригийн үдээс өмнөх хуралдааныг Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы дарга бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж даргалан “Хүний эрхийн үндэсний байгууллагууд болон бүс нутгийн байгууллагуудаас НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас баталсан 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг хэрэгжүүлэх талаар эхний үе шатанд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тухай хэлэлцэв. Олон улсын зохицуулах хорооны хуралдааны үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Дани Улсын Хүний эрхийн хүрээлэнтэй Хамтран ажиллах санамж бичгийг дөрвөн жилийн хугацаатай байгуулж, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Хүрээлэнгийн захирал Жонас Кристофферсен нар гарын үсэг зурав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30546
0 эможи
keyboard_arrow_up