Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.00 цагт: Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Барилгын хөгжлийн төв хамтран “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг “Барилга хөгжлийн төв”-ийн 5 дугаар давхрын Хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99196209, 99042498
09.00 цагт: "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци" Үндэсний чуулган Корпорэйт зочид буудлын 3 дугаар давхрын Эвент Холл хурлын танхимд болно. Хөдөө аж ахуйг улс орны эдийн засгийн тулгуур салбар болгоход чиглэгдсэн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоо-инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлоход чуулганы ач холбогдол оршиж байгаа юм. Утас 99072224, 95950015
09.00 цагт: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан “Хүний эрхэд суурилсан хандлага ба хэвлэл мэдээлэл” сэдэвт нэг өдрийн сургалтыг Контенинтал зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.
09.30 цагт: Дэлхийн Цаг уурын өдрийг тохиолдуулан "Ус ба хөдөлмөр эрхлэлт", "Улам Халуун, Хуурай, Чийглэг ирээдүйтэй учирна" эрдэм шинжилгээний бага хурлыг ЦУОШГ-ын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 89000350, 88002185
10.00 цагт: "Малын индексжүүлсэн даатгал" төслийн 2005-2015 оны хэрэгжилтийг тайлагнах хаалтын семинар "Blue Sky" цамхагийн "Ctystal" танхимд болно. Утас: 70112005, 99098180
10.00 цагт: Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны талаар хийх уулзалт Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газарт болно. Утас 91191046
10.00 цагт: НМХГ-аас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулах "Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа "Дүнжингарав" худалдааны төвд болно. Утас: 91887887
11.00 цагт: Монголыг гадаадад сурталчлах цонх, бизнесийнхнийг холбох гүүр “www.news.unitedmongolia.com сайт шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. Энэхүү сайтын гол зорилго нь Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадаас хөрөнгө оруулагч хайж буй Монголын бизнес эрхлэгчдийг холбох бөгөөд давуу тал нь Монголыг сонирхсон хүн бүхэнд тухайн улсын хэлээр мэдээллээ түгээхэд оршино. Арга хэмжээ "Монгол ньюс" Мэдээллийн төвд болно.
11.00 цагт: Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг дарга нарын хамтарсан хурал Хангарди ордны 14 давхарт болно. Өнөөдрийн хурлаар золбин нохой, муур устгалын талаар ярихаас гадна бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсох юм байна.
11.00 цагт: МАХН-аас Л.Цог, Г.Шийлэгдамба нарын асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Дэлхийн театрын өдөрт зориулсан "Consonance Crossover" болон Олон Улсын бүжгийн өдөрт зориулсан "4 өнгө" тоглолтуудын талаарх хэвлэлийн бага хурал УДБЭТ-ын 2 давхрын фоейнд болно.
11.00 цагт: "Нийтийн эрхийг хамгаалах холбоо"-ноос илгээсэн хүсэлтийг авсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд "Да Хүрээ" захын "Авто плаза" төвийн зааланд авто худалдаа эрхлэгчид болон НӨАТ-ын хуулийг эсэргүүцэж буй бичил худалдаа наймаа эрхлэгчидтэй уулзана. Утас: 88065444
11.00 цагт: Махны экспортын төрийн бодлого, бизнесийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй шинэчлэгдсэн болон шинээр батлагдсан хууль эрх зүйн салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хяналт шалгалтын ажлыг нээлттэй, ил тод байлгах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран “Махны экспортын төрийн бодлого” хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99107440
11.30 цагт: Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Х.Хасбаатар цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.40 цагт: Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Арга хэмжээ Төрийн ордон дахь Монгол Улсын Шадар сайдын өрөөнд болно.
12.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газраас маргааш улс, орон даяар зохион байгуулах "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль"-ийн талаарх хэвлэлийн бага хурал Онцгой байдлын ерөнхий газарт болно. Утас: 99007969, 99249813, 262073
12.00 цагт: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй "Clean coal" буюу нүүрс цэвэршүүлэгч уусмалыг Хан-Уул дүүргийн 10 мянган айл өрхөд тараах, турших үйл ажиллагаа ХУД-ийн Яармагийн хуучин эцэс буюу 7 дугаар хорооны байранд болно. Утас: 88085801, 89009450
12.20 цагт: Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн шинэ байр ашиглалтад хүлээн авах ёслол тус эмнэлэгийн хойд талд болно. Нээлтэд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцоно. Утас: 99121715
14.00 цагт: ГХЯ-наас зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хурал тус яамны "Зөвшилцөл" танхимд болно. Утас: 89015015, 88080619
14.00 цагт: Малчдад хүргүүлэх өвс, нэмнээ, малын тэжээл ачсан тусламжийн цувааг Чингисийн талбайгаас орон нутаг руу үдэн гаргана. Арга хэмжээнд Шадар сайд Ц.Оюунбаатар, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нар оролцоно.
14.00 цагт: МХЕГ-аас зохион байгуулж байгаа “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд ЭХЭМҮТ-д эмнэлэгийн тусламж үйлчилгээний “Алдааны сан”-гийн талаар үзүүлэх сургалт ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд болно. Энэхүү үзүүлэх сургалтад “Эмэнд хордож эндсэн хүүхдийн түүх”-ээс сэдэвлэсэн жүжигчилсэн видео кино, хүүхдийн сэхээн амьдруулалтын явцад гарсан алдаа, эмийн гаж нөлөө хүүхдэд яаж илэрдэг талаар мэдээлэл өгч, үзүүлэх сургалтыг явуулна. Утас:91989890, 91992263
14.00 цагт: "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих" хөтөлбөрийн нээлт МҮЭ-ийн Соёлын төв ордонд болно. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн 1000 хүүхэд оролцох тус арга хэмжээний нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно. Утас: 91915340, 96006901, 88102080
15.00 цагт: Авсралийн Күинсландийн их сургуулийн судлаач, доктор Д.Бямбажавын "Уул уурхайн салбарт хүний эрхийг хангах нь" сэдэвт лекц Засгийн газрын 11 дүгээр байрны 2 дугаар давхрын хурлын танхимд болно. Утас: 51-262752
15.00 цагт: Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Улаанбаатар хотын ЕБС-ийн сурагчид, багш нарын 2016 оны Монгол хэл, бичгийн олимпиад Баянгол дүүргийн Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн "Урлаг" зааланд болно.
15.00 цагт: МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын санаачлан Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа "Илгээлтийн эзэд" аяны хандив хүлээлгэн өгөх арга хэмжээ Чингисийн талбайд болно.
16.00 цагт: УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд БЗД-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан хороодын иргэдтэй уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлын тухай ярилцана. Уулзалт "Кемпински" зочид буудлын "Батхаан" танхимд болно. Утас: 88065444
16.00 цагт: "Эрх зүйн процесс: Онол практик" эрдэм шинжилгээний бага хурал Хууль сахиулах их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно. Утас: 99080272









