Кассын машины тоо 33 мянгад хүрчээ

2016 оны 3 сарын 22

НӨАТ-ын шинэ  хууль хэрэгжиж эхлэхээс өмнө улсын хэмжээнд 12 мянган кассын машин ажиллаж байжээ. Харин одоо 33 мянга болсон байна. Цаашид ч нэмэгдэнэ гэдэгт хууль хэрэгжүүлэгчид итгэлтэй байгаа ажээ.

50 сая төгрөгөөс дээш орлого бүхий НӨАТ суутган төлөгчид өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд бүгд кассын машинтай болж, НӨАТ-ын баримт өгдөг болжээ. Харин олонход үйлчилдэг, бага дунд орлоготой иргэдийн амжиргаагаа залгуулдаг худалдаа үйлчилгээний төв, захуудын хувьд кассын машин тавих, НӨАТ-ын баримт олгоход хойрго хандаж байгаа аж.

Тэдний хувьд лангуу ажиллуулдаг гэх нэрээр сарын 6000 төгрөгийн татвар төлдөг. Гэтэл лангуун дээр мах худалдаалагч нэг иргэний өдрийн орлого 50 сая төгрөгт хүрдэг гэсэн албан бус тоо гарчээ. Чухам тэр орлого нь ил болохоос худалдаачид эмээж, татвар төлөхөөс цааргалж байгааг мэргэжилтэн үгүйсгэсэнгүй. Мөн тэдний башир аргыг мэдсээр хэр нь зарим хууль боловсруулагчид  дэмжиж  байгаад ч харамсдагаа хэллээ.

НӨАТ-ын баримт олгдоггүй бас нэгэн салбар бол ахуйн үйлчилгээнийхэн. Үсчин, зурагчнаас эхлээд гутал, хувцас засвар, таксины үйлчилгээнийхэн хуулиас гадуур аж төрж байна. Үйлчлүүлэгчид ч дэлгүүрээс нэхдэг баримтаа тэднээс нэхэх нь үгүй. Гэвч нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид хүртэл QR код бүхий баримт өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа гэнэ.

Одоогоор таксины үйлчилгээ эрхлэгч зарим компаниуд гэрээ хийхээр ярицлсан бол автобусныхан таг чиг байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30465
0 эможи
keyboard_arrow_up