Түрээсийн орон сууцны хөтөлбөрт 183 ахмадыг бүртгэжээ

2016 оны 3 сарын 22

Ням гаригийн өглөөнөөс эхлэн бүртгэл “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт бүртгүүлхээр хүлээж хоносон 420 хүнийахмадуудын ТОСК өчигдөр хүлээж авчээ. Улмаар 183 ахмад настны материалыг бүртгэлд хамруулж, нягтлан шалгахад бэлэн болсон байна. Үлдсэн 237 ахмад настны материал дутуу учраас буцсан аж. Мөн ихэнх ахмад настнууд тэтгэврийн зээлтэй учраас орлогын 50 хувьд хүрэхгүй тохиолдол их гарчээ

ТОСК-ийнхан бүртгэлийн эхний өдөр ажлаа хийж чадахгүй, өндөр настнуудад хүндрэл чирэгдэл их учруулсан.Түрээсийн орон сууцад орох хүсэлтэйгээр бүртгүүлэхээр ТОСК-ийн гадаа шөнө нь хонож, өдөр нь дугаарлан өнжиж буй  ахмадуудыг ирсэн дарааллаар нь бүртгэж, оруулах зохион байгуулалтын ажлыг Чингэлтэй дүүргийн цагдаа нар хариуцаж байна. Зарим ахмадын тухайд ТОСК-аас бүрдүүлэх материалын жагсаалтад ороогүй зүйлсийг шаардаж буйг шүүмжиллээ. 

Маргааш, нөгөөдөр хоёр  2016 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүлийг, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрхийг 25-28 ний өдөр, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эхийг гуравдугаар сарын төгсгөлд 30 ний өдөр бүртгэх юм. Харин Харьяалах ангиллын хуваарьт өдрүүдэд бүртгүүлж амжаагүй болон материалын шаардлага хангаагүй буцаагдсан иргэд энэ сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 01-нд дахин бүртгүүлэх боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30460
0 эможи
keyboard_arrow_up