Иргэний хөдөлгөөнүүд жагсаал зохион байгуулж байна

Эвлэн мандах хүч” хөдөлгөөнд “Гал үндэстэн холбоо”, “Шинэ аравт”, “Аравтын төлөө” сонин, “Босоо хөх Монгол”, “Бие даагч иргэдийн холбоо”, “Нүүдэлчин түмний холбоо”, “Монгол тэнгэр үнэн”, “Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн”, “Монгол тулгатан”, “Ноён уулаа аваръя” зэрэг иргэний хөдөлгөөний 10 байгууллага нэгдэж “Эвлэн мандах хүч” хөдөлгөөн яг одоо Тусгаар тогтнолын талбайд УИХ-ын үйл ажиллагаанд дүн тавих иргэдийн цуглааныг зохион байгуулж байна.“Эвлэн мандах хүч”-ийн тэргүүнээр Ц.Мөнхбаярыг томилжээ.
Талбайн голд санал авах хоёр хайрцгийг байрлуулжээ. Иргэд УИХ-ын үйл ажиллагааг сайн хэмээн дүгнэх бол зүүн талын хайрцагт цагаан цаас хийнэ. Харин муу гэж дүгнэж буй бол баруун талын хайрцагт хар цаасыг хийж байгаа юм. Ийнхүү сонгуулийн өмнө УИХ хэрхэн ажилласан бэ гэдгийг иргэдээр дүгнүүлж, олонд танилцуулна хэмээн “Эвлэн мандах хүч” хөдөлгөөнийхөн хэллээ.









