“Залуу багш нарын холбоо” намуудын дарга нарт санал хүргүүллээ

2016 оны 3 сарын 22

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Залуу багш нарын зөвлөгөөнөөс багш нарын тулгамдаж буй асуудлуудыг тусгайлан авч, нэгтгэн боловсруулж “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д тусгуулахаар төслийн саналыг хүргүүлж байсан. Тус саналыг “Багш нараа сонсоё” хэлэлцүүлэгтэй нэгтгэж, энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр болсон 1000 багшийн уулзалтаар дахин хэлэлцүүлж, түүнээс гарсан саналыг нэмж тусгасан билээ.

 

Тэгвэл тус төслийн саналыг  улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөр дамжуулан төрийн бодлогод тусгуулахаар  Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын дарга нартхүргүүлж эхэллээ.

2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг тусгаж шийдвэрлэхээ илэрхийлнэ гэдэгт “Залуу багш нарын холбоо” итгэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30458
0 эможи
keyboard_arrow_up