"Танд ямар бэрхшээл байна вэ?" чуулга уулзалт боллоо

2014 оны 5 сарын 15

УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэг, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөрийн яам хамтран 2014 оны 5 дугаар сарын 13-ний өдөр Төрийн ордны Их танхимд бичил бизнес, үйлдвэрлэл, гар урлал эрхлэгчид болон зах, худалдааны төвийн лангуу түрээслэгч 800 гаруй эмэгтэйчүүдийг оролцуулсан “Танд ямар бэрхшээл байна вэ?” чуулга уулзалтыг төрийн ордонд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо болон жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг дэмжих ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцлоо. Татварын орчин, хөнгөлөлт, зээлийн барьцаа, нийгмийн даатгал төлөлт, бизнесийн зөвлөгөө өгөх, тусламж, үйлчилгээ зэрэг чиглэлээр  бичил жижиг бизнесийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн төлөөллийн санал, хүсэлтийг сонсох, шийдвэр гаргах түвшинд уламжилж шийдвэрлүүлэх, татварын хуулийн өөрчлөлтийг танилцуулах, татвар төлөлттэй холбоотой бэрхшээ-лийг шийдвэр-лэх арга замыг зөвлөлдөх гол зорилгоор зохион байгуулагдсан чуулга уулзалтанд тус Хан-Уул дүүргээс 80 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, шинэчлэлийн Засгийн газраас бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид хийх ажлын талаар мэдээлэл сонсож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийллээ. Чуулга уулзалтаас оролцогчдын  гаргасан санал хүсэлтийг нэгтгэн төр засгийн шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор УРИАЛГА гаргалаа. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн санаачлагаар “Хан-Уул дүүргийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг ирэх 6 дугаар сард зохион байгуулахаар боллоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3044
0 эможи
keyboard_arrow_up