Мэдээлэл Харилцаа Холбооны салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн Юу Хэлэв?

2014 оны 5 сарын 16

Мэдээлэл Харилцаа холбооны салбарт болж өнгөрсөн үйл явдлууд болон хэн юу хэлсэн тухай танд хүргэж байна.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа:  Эрх зүйн орчны хувьд хангалтгүй байгаа

“Эрх зүйн орчны хувьд хангалтгүй. Өнөөдөр  “Харилцаа холбооны тухай хууль” зэрэг цөөхөн хуулиар  манай харилцаа зохицуулагдаж байгаа.

Мөн мэргэжилтнүүд Монгол улсын мэдээллийн технологийг хөгжлийн хувьд тийм ч хоцрогдолтой биш гэж дүгнэж байгаа бол мэдээллийн технологин суурь мэдлэг олгох, судалгаа хийх эсэх  нь дутагдаж байгааг шүүмжилж байгаа юм. Тус салбарт боловсон хүчин дутагдалтай байна.

 

 

Мэдээлэл технологийн салбарын спортын шилдгүүд тодорлоо

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой, Скайтел   компанийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Мэдээллийн технологи, харилцаа   холбооны салбарын спортын наадам 2014.05.08-13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү наадамд тус салбарын 25 багийн 600 гаруй тамирчид Хөлбөмбөг, Сагсан бөмбөг, Волейбол, Дартс, Ширээний теннис Шатар, Kибер спорт гэсэн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

IT Park- Силикон хаусаа нээлээ

Монголын мэдээллийн технологийн салбарт шинэ зах зээл бий болгон хөгжүүлэх зорилгоор “Силикон Хаус”

Өнгөрсөн 2013 оны 11 сараас хойш тус паркад томоохон бүтээн байгуулалт өрнөсний үр дүнд “Силикон Хаус” буюу АНУ-ыг мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд тэсрэлт хийхэд хүргэсэн “Silicon Valley”-гийн жижигрүүлсэн хувилбарыг барьж байгуулах ажлыг амжилттай дуусган 5- сарын 8-нд нээлтээ хийлээ. Монголын мэдээллийн технологийн салбарт шинэ зах зээл бий болгон хөгжүүлэх зорилгоор “Силикон Хаус”-ын бүрэлдэхүүнд Эмбеддэд систем хөгжүүлэлтийн лаборатори, Компьютерийн вишн лаборатори гэсэн 2 лабораторийг монголд анх удаа байгуулж байгаа төдийгүй Мэдээллийн технологийн мэргэшлийн сургалтын төв, Мэдээллийн технологийн төрөлжсөн номын санг шинээр ашиглалтанд оруулж байгаагаараа онцлог, цоо шинэ цогц бүтээн байгуулалт болж байгаа юм байна. 

Интерном номын дэлгүүрээс их борлуулаттай Компьютер, мэдээллийн технологи салбарын номоор “Компьютерийг эхнээс нь зөв ашиглах гарын авлага”  нэрлэв

Энэ номонд InDesign CS6-д эх бэлтгэх талаар хамгийн орчин үеийн хичээлийг тоймлон оруулж орчин үеийн компьютерийн бүтэц ажиллагаа, Windows-ийн орчинд хэрхэн зөв ажиллах, түүний дотор Windows 7 үйлдлийн системийг хэрхэн шинээр суулгах дарааллыг нэг бүрчлэн үзүүлсэн байна. Мөн оффисийн Word, Excel зэрэг програмыг яаж үр бүтээлтэй ашиглах, улмаар орчин үеийн технологи болох интернэтийг өдөр тутмын амьдралынхаа ухаалаг хэрэглээ болгох талаар товч бөгөөл тодорхой бичжээ.

 

Монголд үйлдвэрлэсэн гар утас дотоодын зах зээлд хүч түрэн орж ирнэ

 Гар утасны хэрэглээнд жилд дунджаар 48 тэрбум төгрөг гадагшаа гарч байгаа бөгөөд энэ их мөнгөний урсгалыг сааруулах, зогсоохын тулд үндсэний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг гар утасны программ хангамж, үйлдлийн системийн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  дөрвөн компанийн  төлөөлөлтэй уулзсан. Уулзалтанд ITZone, Эмондо, Дархан жонон болон Migma Electronics компанийн урдирдагууд оролцсон бөгөөд тэд Монголд Үйлдвэрлэсэн, Аndroid 4.1 үйлдлийн системтэй хэрэглэгчдийн төлөв байдалд тохирсон гар утаснуудыг үйлдвэрлэх бүрэн боломжтойгой Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хуваалцсан байна. Эдгээр компаниуд  төрийн үйлчилгээг монгол үйлдлийн системтэй ухаалаг утасны программтай уялдуулж, гар утасны оператор компаниуд эдгээр утсыг дэмжиж ажиллахыг хүсч байгаа юм.Зөвхөн гар утасны хэрэглээнд жилд дунджаар 48 тэрбум төгрөг гадагшаа гарч байгаа бөгөөд энэ их мөнгөний урсгалыг сааруулах, зогсоохын тулд үндсэний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3038
0 эможи
keyboard_arrow_up