Худалдааны төвүүдэд НӨАТ-ын хуулиар сургалт явуулна

2016 оны 3 сарын 21

НӨАТ-ын шинэчилсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжсэнээс хойш өнөөг хүртэл 33 мянга 300 цэгт НӨАТ-ын баримт хэвлэн өгч буй. Гэвч хувиараа жижиг лангуу эрхлэгчид, зах худалдааны төвийнхөн баримт хэвлэхгүй байгаа аж

Тиймээс Гааль, татварын ерөнхий газраас Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвд бизнес эрхлэгчдэд зориулан НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга, www.ebarimt.mn -ыг хэрхэн ашиглах тухай сургалт явуулахаар болжээ.

Сургалтыг дүүргүүдийн татварын хэлтсээс доорх хуваарийн дагуу зохион байгуулах юм байна. Зах худалдааны төвөөс хамааран сургалтын хуваарьт өөрчлөлт орох боломжтой тул доорх утсаар дүүргийн татварын албатай холбогдож нэмэлт мэдээлэл авах боломжтой юм байна.

Сургалтын талаар лавлах утас:

Баянгол дүүрэг 21254439

Баянзүрх дүүрэг 11 460 944

Чингэлтэй дүүрэг 11 312728

Сонгинохайрхан дүүрэг 7018 1288

Хан-Уул дүүрэг 70111288

Сүхбаатар дүүрэг 70112092

Багануур дүүрэг 7021 3343

Налайх дүүрэг 7023 2383

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30345
0 эможи
keyboard_arrow_up