Дуучин Нара шууд нэвтрүүлгийг орхин гарчээ

2016 оны 3 сарын 21

Дуучин Нара өчигдөр “Smart” телевизийн “15 раунд” нэвтрүүлэгт оролцсон юм.  Тэрээр ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон талаараа албан ёсоор мэдээлсний дараа ийнхүү телевизийн нэвтрүүлгүүдэд уригдан оролцох болсон юм.

Дуучин Нара энэ удаад “15 раунд” шууд нэвтрүүлгийг орхин гарсан юм. Уг нэвтрүүлэг шууд цацагдаж байсан ч тэрээр нэвтрүүлэгчийн ёс зүйгүй алхмыг буруушаан ийнхүү нэвтрүүлгийг дуусгалгүй орхин гарчээ. Учир нь нэвтрүүлэгч түүнийг шууд нэвтрүүлгийн явцад удаа дараа дуулахыг шаардсан учраас тэрээр нэвтрүүлэгт дуулах гэж ирээгүй гэдгээ тайлбарлан рингнээс буун “Та нар жинхэнэ худалч, хулгайч, энэ төрийг бусниулж байгаа тийм хүмүүсээ дуудах ёстой” хэмээн хэлсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30343
0 эможи
keyboard_arrow_up