Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

2016 оны 3 сарын 21

2016 оны гуравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүсийн  нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 


2016 оны гуравдугаар сарын 22-нээс гуравдугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд төв болон говийн нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 22,23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30338
0 эможи
keyboard_arrow_up