Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

2016 оны 3 сарын 19

2016 оны гуравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүсийн  нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


 2016 оны гуравдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 20-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд зарим газраар, 21-23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө  5-10 хэм дулаан байна. 21-нд нутгийн хойд хэсгээр, 22, 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30333
0 эможи
keyboard_arrow_up