ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 12,13,14 ДУГААР ХОРООНЫ МАЛЧИД, ФЕРМЕРҮҮДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ӨВС, ТЭЖЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

2016 оны 3 сарын 18

Дүүргийн хэмжээнд цас ихтэй, өвөлжилт хүндэрснээс үүдэн өвс тэжээл олгох ажлыг өнгөрсөн 1 дүгээр сард зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд 182 өрхөд 33.0 сая төгрөгний өвс тэжээлийг 30 хувийн хямдралтай үнээр олгосон. 

Мөн мал аж ахуйн хаваржилт болон мал төлөлт, төл бойжилтын хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай давахад малчид, фермерүүддээ туслах зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 2 дугаар ээлжийн арга хэмжээ болгож 27.0 сая төгрөгний өвс тэжээлийг 30 хувийн хямдралтай үнээр олгох ажил зохион байгуулагдаж байна.

Малчид, фермерүүд доорх ханшаар 12,13 дугаар хорооны иргэд 13 дугаар хороонд байрлах цэгээс, 14 дүгээр хорооны иргэд Айдсын давааны товчооны дэргэд байрлах тэжээл борлуулах цэгээс тус тус худалдан авах боломжтой.

Үүнд :

Өвс тэжээл

Хэмжих нэгж

Нэг бүрийн үнэ /төг/

Дундаж жин /кг/

Нийт үнэ /төг/

1

Хивэг

кг

340

25

8500

2

Хорголжин тэжээл

кг

420

40

16800

3

Тэжээлийн будаа

кг

600

40

24000

4

Хүчит тэжээл

кг

625

40

25000

5

Ногоон тэжээл өвс

Боодол

10000

25-30

10000

6

Хадлангийн өвс

Боодол

6800

18-20

6800

ЖИЧ : Малчин өрх, фермерүүдэд нэг удаа олгох өвс, тэжээлийн хэмжээг тухайн өрхийн 2015 оны  жилийн эцсийн мал тооллогын А дансыг үндэслэн Хорооны Засаг дарга тодорхойлно. “Нэг өрхөд олгогдох өвс тэжээлийн үнийн дээд хэмжээ 200000 төгрөг хүртэл байна.”

ХОЛБОО БАРИХ УТАС :

  1. 12-р хорооны Засаг дарга Н.Туяацэцэг- 88845007
  2. 13-р хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс - 88093749
  3. 14-р хорооны Засаг дарга Г.Батсуурь - 99853810
  4. “Этерналь гарден” ХХК-ний менежер Н.Бямбасүрэн-99115344
  5. Дүүргийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа - 99003381

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30332
0 эможи
keyboard_arrow_up