Өнөөдөр нэг цагийн турш гэрлээ унтраана

2016 оны 3 сарын 19

Маргааш буюу гуравдугаар сарын 19-ний 20.30-21.30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг “Эх дэлхийн цаг” тохионо.

 “Эх дэлхийн цаг” нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн утгыг илэрхийлдэг хөдөлгөөн юм.

 Анх 2008 онд Австралид өрнөсөн “Эх дэлхийн цаг” аянд зургаан тивийн 36 сая гаруй хүн биечлэн оролцсон бөгөөд жил ирэх тусам хүрээгээ тэлж олны анхаарлын төвд зүй ёсоор орсоор байна. Түүнчлэн сэтгэл зүрхээрээ энэ арга хэмжээг дэмжсэн хүний тоо 60 сая хол давжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30313
0 эможи
keyboard_arrow_up