Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хамгаалалтын академийн төлөөлөлтэй уулзлаа

2014 оны 5 сарын 15

Солонгосын Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хамгаалалтын академийн дарга Кван Кю Чой, тус газрын боловсрол сургалтын хэлтсийн судлаач Жин Юн Ли нар Цөмийн энергийн газарт зочилж цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн хяналтын чиглэлийн хүний нөөцийн хамтын ажиллагааны талаар ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяртай санал солилцлоо.  

Дэлхий нийтэд цөмийн энергийн энхийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа тул аюулгүй ажиллагаа, хамгаалалтыг өндөр түвшинд ханган ажиллах нь зайлшгүй чухал. Тиймээс 2010 онд АНУ-д болсон Цөмийн хамгаалалтын тухай олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын төлөөлөгчдийн гаргасан санаачлагын дагуу 2014 оны 02 дугаар сард Солонгосын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хяналтын хүрээлэн (KINAC)-гийн дэргэд уг академийг байгуулсан юм байна.

Академи нь олон улсын түвшинд цөмийн хамгаалалт, баталгаа, экспорт, импортын хяналт зэрэг олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй сургалтуудыг явуулж байгаа тул энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгааг ноён Кван Кю Чой уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

Тус академиас энэ оны гуравдугаар сард “Цөмийн аюулгүй байдлыг биечлэн хамгаалах нь” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулахад ЦЭГ-ийн мэргэжилтнүүд оролцсон бол ирэх зургаадугаар сард болох “Цөмийн баталгаа” сэдэвт олон улсын сургалтад мөн оролцох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3026
0 эможи
keyboard_arrow_up