Нийслэлийн архивын газартай хамтран сургалт зохион байгууллаа

2016 оны 3 сарын 17

Нийслэлийн Архивын газар, Чингэлтэй дүүргийн Архивтай хамтран “Дүүргийн архив”-ын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын үйл ажиллагаа, зохион байгуулалт ба програм хангамж нэвтрүүлэх тухай сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Баримт бичиг нягтлан шалгах комиссын гишүүд буюу дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, сургуулиудын захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар, Хороодын Засаг дарга нар, зохион байгуулагчид хамрагдав.

Сургалтыг Нийслэлийн Архивын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн Төгөлдөр, Нийслэлийн Архивын газрын мэргэжилтэн Хишигжаргал, Энхжаргал нар удирдан явууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30229
0 эможи
keyboard_arrow_up