БАЯРТ МЭДЭЭ: Өнөөдөр нийслэлчүүд Railbus-аа хүлээж авна

2014 оны 5 сарын 16

Өнөөдөр нийслэлчүүд  Railbus буюу төмөр замын автобусыг хүлээн авна. Улаанбаатар төмөр замаас РА-2 маркийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт хоёр удаа, хос замтай үед зургаан удаа зорчих чадалтай, 100 км/ц-ын хурдтай Railbus-ыг нийслэлийн нийтийн тээвэрт нэмэлт зорилгоор хүлээлгэн өгч байгаа аж. Энэхүү Railbus нь Толгой-Амгалан-Толгойтын чиглэлд явж эхлэх бөгөөд цаашид чиглэлийг нь нэмж, өөр төрлийн railbus-ыг оруулж ирэхээр төлөвлөж байгаа ажээ. Толгойтоос Амгалангийн хооронд 45-47 минутыг зарцуулах юм байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд 2020 он гэхэд автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор явах чиглэлийг нь нэмэгдүүлэхээр тусгажээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3022
0 эможи
keyboard_arrow_up