Микроныхон жагсч байна
Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон буюу микроавтобусны үйлчилгээ эрхлэгчид Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байна. Жагсаалд оролцогчид ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нийт микроны 90 гаруй хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн шийдвэрээ цуцлахыг харъяа газруудаас шаардаж буй аж. Тодруулбал, нийслэлд үйлчилгээнд явж буй ихэнх микроавтобус 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусч байгаа юм байна. Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэр гарсныг албаныхан мэдэгдсэн. Ийнхүү хориглосноор иргэдэд үйлчилж буй 390 микроавтобусаас ердөө 37 микро автобус үйлчилгээ явуулах боломжтой гэдэг тооцоо гараад байгаа.
Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон болон нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүй алслагдсан дүүргүүд болон оройн 21.00 цагаас хойш микроавтобусаар үйлчлүүлдэг иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж.









