Өсвөрийн аврагчид Мазаалайг аварна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамыг газар, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагатай хамтран “Мазаалайг аваръя” өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгуулж байна. Уг тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдах юм. Тэмцээний гол зорилго нь сурагчдад аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгоход оршино.
Тэмцээнд оролцож буй сурагчид үүсвэрлэн гарч байгаа галыг унтраах, газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах аргачилалд суралцах аж. Мөн анхны тусламж, түүний ач холбогдол, үзүүлэх журам үе шат, анхаарах зүйлсийн талаар мэдлэгтэй болох бөгөөд гамшгийн үед өөрийгөө хамгаалах болон бусдад туслах чадвартай болох юм. Дашрамд сонирхуулахад, сургууль тус бүрээс 10 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцох “Мазаалайг аваръя ” тэмцээн маргааш эхэлнэ.

- See more at: http://www.zasag.mn/m/bzd/view/5539#sthash.wTAFcqBw.dpuf