Ц.Шаравдорж Европын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2016 оны 3 сарын 16

МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Европын холбооны  Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын газрын дарга Андрей Дионис, Бээжин дэх суурин төлөөлөгч Жероме Лепентер нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

  Ноён Андрей Дионис уулзалтынхаа эхэнд “Бидний айлчлал Монгол Улстай эрүүл мэнд, хүнсний чиглэлээр ажиллах, хамтын ажиллагаагаа  сайжруулахад чиглэж байгаа юм.  Түүнчлэн Европын холбоо Монгол Улстай  хүнс, эрүүл мэндийн салбарт  экспорт импортын чиглэлээр хамтарч ажиллахад МХЕГ чухал үүрэг оролцоотой  байдаг”-ийг  онцлон тэмдэглэсэн юм.

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Европын холбооны өндөр хэмжээний зочид ирж, хүнсний асуудлыг хөндөн ярилцаж, бидний ажилтай танилцаж байгаад баяртай байна. Монгол Улс Европын холбооны харилцаа өндөр түвшинд гарч байгаа нь сайшаалтай хэрэг. Энэ үйл ажиллагааг дэмжихэд МХЕГ идэвхтэй оролцоход бэлэн. МХЕГ төрийн болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн” гэдгээ мэдэгдлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30178
0 эможи
keyboard_arrow_up