Өчигдрийн байдлаар 81 иргэнд 5 хувийн хүүтэй зээл олгожээ

2016 оны 3 сарын 16

Арилжааны банкууд өчигдөр буюу энэ сарын 15-нд орон сууцны 5 хувийн хүүтэй зээлд хамрах хүсэлтэй 81 иргэний хүсэлтийг хүлээн авч 2.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголбанк мэдээлэв.

Засгийн газраас гаргасан орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг 5 хувь болгох журам энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Уг журмаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, нийслэлийн шинэ суурьшлын бүс болон 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцыг худалдан авахыг хүссэн иргэдэд 5 хувийн хүүтэй зээл олгох юм.

Мөн өдөр банкууд дээрх байршилд баригдсан орон сууцны ипотекийн зээл авсан 3085 зээлдэгчийн 125.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувиас 5 хувийн хүү рүү шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30175
0 эможи
keyboard_arrow_up