"Монголын Мистер" тэмцээн зохион байгуулагдана

2014 оны 5 сарын 15

МБФНэгдсэн холбооны захирал Г.Очир, нарийн бичгийн дарга Д.Цогбаяр, нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар болон Д.Батчулуун  нар өнөөдрийн хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хурал  хийх болсон шалтгаан нь сүүлийн үед хөдөлгөөний дутагдалаас үүдэлтэй өвчин ихэссэнээс хүүхэд залуусын дунд бодибилдинг фитнессийн спортоор хичээллэх нь өсөн нэмэгдэж байгаа энэ үед 2014 оны Монголын Мистер тэмцээн зохион байгуулагдаж байгаа талаар мэдэгдлээ.  Тэрээр шинэ үеийн тамирчид оролцож байгаа өрсөлдөөнтэй, сонирхолтой тэмцээнийг Соёлын Төв өргөөнд 5-р сарын 18-ны цагт ирж сонирхож үзэх боломжтой юм байна.

Мөн тус холбоо нь энэ чиглэлээр дүүрэг болгонд хоёр жишиг клуб байгуулъя гэсэн зорилго тавин ажиллаж байгаа юм байна. Ивээн тэтгэгчээр нь TV9 телевиз ажиллаж байгаа аж.

Монголын Бодибилдинг Фитнессийн нэгдсэн холбоо нь 1993 онд Олон улсын Бодибилдинг Фитнессийн холбоонд элссэн бөгөөд 2009 оноос одоогийн энэ нэрээр Олон улсын БФХ-нд бүртгүүлсэн бөгөөд WADA  болон Спорт аккорд, Дэлхийн тоглолтын холбоо, UNESCO зэрэг олон улсын байгууллагуудын гишүүн Холбооны Монгол дахь олон улсын туршлага бүхий үндэсний холбоо аж.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3012
0 эможи
keyboard_arrow_up