Хамгаалалтын бүснээс болж оноогоо ХАСУУЛСААР байна

2016 оны 3 сарын 15

Жолооч нарын замын хөдөлгөөнд дэг журамтай оролцдог болгохын тулд зөрчлийн оноог бий болгон ажллаж эхэлсэн. Түүнээс хойш 11900 жолооч зөрчлийн оноогоо тодорхой хэмжээгээр хасуулсан байна. Албаныхны хэлж байгаагаар "Жолооч нар суудлын бүсээ зүүлгүй замын хөдөлгөөнд оролцож оноогоо хасуулах явдал их байна" гэлээ. Ийн оноо хасч эхэлсэн ч зарим зөрчил багасахгүй байгааг албаныхан онцолж байв. Тухайлбал, гэрлэн дохио зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа гэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 121 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад саатуулагджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30114
0 эможи
keyboard_arrow_up