Барилгын салбарынхан БАРТЕР хийнэ

2016 оны 3 сарын 15

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд барилгын салбарын бизнес эрхлэгчид хэрэгцээт бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээгээ солилцох, урамшуулалт хөнгөлөлт үүсгэх, харилцан уялдаатай хамтарч ажиллах зорилгоор "Бартирийн бирж-2016" үзэсгэлэн худалдааг Гандирс цогцолборт зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн худалдааг Монголын барилгын үндэсний ассоциациас зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 16-23-ны өдрүүдэд болох аж. Тус үзэсгэлэнд Жигүүр гранд, Гандирс, Орчлон, Цаст, Макс өргөө, Заг констракшн болон бусад барилгын шилдэг компаниуд оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30111
0 эможи
keyboard_arrow_up