Ипотекийн зээлийн таван хувийн журам хэрэгжиж эхэллээ

2016 оны 3 сарын 15

Засгийн газраас шинээр баталсан журмын дагуу өнөөдрөөс эхлэн орон нутаг, түүний дотор Дархан, Эрдэнэт хотууд, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүсэд байгаа орон сууцыг 5 хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авч болохоор боллоо. 

Журам өнөөдрөөс эхлэн хэрэгжиж бөгөөд өмнө нь эдгээр бүсэд зээл авч байсан иргэд ч гэсэн өнөөдрөөс эхлэн тухайн зээлтэй банк дээрээ очиж зээлийн хүүгээ таван хувьд шилжүүлэх юм байна. Төв банкны зүгээс өгсөн тайлбараар бол таван хувийн зээл өнөөдрөөс шинэ механизмаар олгогдох аж. Шинэ механизм гэдэг нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, энэ хуулийн хүрээнд баталсан журмууд, гэрээнүүд, түүгээр зохицуулагдаж буй харилцаанууд гэсэн үг. 

Урьдчилгаа 30 хувьд ямар нэг өөрчлөлт орохгүй бөгөөд бусад байршилд байгаа орон сууц худалдан авах иргэд бичиг баримтаа бүрдүүлэн найман хувьд орох боломжтой юм. 

Өөрөөр хэлбэл, таван хувь боллоо гээд банкнаас зээлдэгчид тавих шаардлага, зээлийн шалгуур үзүүлэлтүүд, орон сууцны талбайн хэмжээ, урьдчилгаа төлбөрийн 30 хувь гэх мэт бусад параметрүүдэд ямар ч өөрчлөлт ороогүй, яг өмнөхөөрөө үйлчилнэ гэсэн үг. Таван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр урьдчилсан байдлаар 18 гаруй мянган өрхийн ипотекийн зээлийн хүү найман хувь байснаа таван хувьд шилжинэ гэсэн тооцоо гарчээ.

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30100
0 эможи
keyboard_arrow_up