Б.Насанбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

2016 оны 3 сарын 15

Сүүлийн үед нийгмийн сүлжээ сайтуудаар Мүүний шашны асуудлаар олны анхааралд өртөөд буй "Цэрэн турс" компанийн захирал Э.Цэрэндолгор, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Насанбаяр нарын асуудал нэлээд хүчтэй яригдаж буй. Мүүний тухай мэдээллийг "цэнхэр үст Цэрэн" хочтой Э.Цэрэндолгор хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээллэж, олны анхаарлыг хандуулахад хүргэсэн. Тэрбээр манай улсад энэ урсгалыг дэлгэрүүлэхэд хамгийн их нөлөөлсөн гэх хүнээр БСШУЯ-ны Стратери, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг нэрлэсэн.

Мөн ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон С.Ганбаатар гишүүн нарын хүмүүс ч багтаж байгаа юм. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийнхөө нийгэмд үүсээд буй сэдвээр үзэл бодлоо илэрхийлээд байсан. Тэгвэл Сэтгүүлч Мөнхбаясгалан өөрийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартаа Э.Цэрэндолгор, Б.Насанбаяр нарыг урьж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Гэхдээ тэд сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. 

Харин Б.Насанбаяр яг одоо үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Тодруулбал, тэрээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шинэчлэлийг нураах гэсэн энэ болчимгүй үйлдлээ зогсоохыг хүсч буйгаа энэ үеэр хэллээ. Мөн тэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр албан ёсоор өгч, уг асуудалтай тэмцэхээ мэдэгдлээ. Тэрээр өөрийг нь гүтгэж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд болон иргэн Э.Цэрэндолгор, "Хас"-ын Ч.Ганхуяг зэрэг жиргээчид болон бусад иргэдтэй тэмцэнэ" гэдгээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30094
0 эможи
keyboard_arrow_up