Монголд 118 орны иргэд ажиллаж амьдарч байна

Монгол Улсад одоогийн байдлаар 118 орны нийт 19000 гаруй гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох төрийн байгууллагуудын зөвшөөрлөөр хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах, гэр бүлийн шалтгаанаар ажиллаж амьдарч байна. Тухайлбал, 7000 гаруй гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг. Харин 200 гаруй нь суралцах зорилго өвөрлөн иржээ. Мөн эдгээрийн дийлэнх хувийг улирлын чанартай зам гүүр, барилгын салбарт хөдөлмөр эрхлэхээр түр хугацаанд оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд эзэлдэг аж.
Монгол Улсад байх гадаадын иргэдийн нэгдсэн мэдээлэл, хяналтыг сайжруулах ажлыг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас эхэлжээ. Монгол Улсад ирэх долоо дугаар сард АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалттай холбогдуулан Монгол Улсад суугаа гадаадын иргэдийг нэмж бүртгэх, харьяаллыг тодорхойлж, хяналтыг сайжруулах ажлыг хийж байгаа аж.









