Үе үеийн цэрэг эрсийн зэвсэг хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн дэлгэгдлээ
2016 оны 3 сарын 15

Монгол цэргийн музейд өчигдөр ”Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд Монгол цэргийн музейд үе, үеийн цэрэг эрсийн зэвсэг хэрэгсэл, дүрэмт хувцсуудын үзэсгэлэн дэлгэгдлээ.
Тус үзэсгэлэнд Монгол цэргийн хүрэл дуулга, хүрэл галт буу, ялтсан хуяг, БНМАУ-ын маршал сэлэм, ЗХУ-ын зураач Ю.М.Непринцевийн “Тулалдааны дараахи амсхийлт” уран зураг, дүрэмт хувцас зэрэг үнэт үзмэрүүд олон түмний хүртээл болж байна.
Энэхүү үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд сонирхсон хүмүүс Баянзүрх дүүрэг, Жанжин Лхагвасүрэнгийн гудамж-2-т байрлах Монгол цэргийн музейд зочлоорой. Үнийн хувьд том хүн 3000 төгрөг, оюутан 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









30085
0 эможи