14 улсын байцаагчийн эрхийг цуцалжээ

2016 оны 3 сарын 14

Төрийн байгууллагын албан хаагчдын ажлын давхардлыг арилгах, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах зорилгоор МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Улсын ерөнхий байцаагчийн бүрэн эрхийн дагуу 14 улсын байцаагчийн эрхийг цуцаллаа.

Эрхээ цуцлуулсан эдгээр хүмүүс нь  МХЕГ-ын захиргааны албан хаагчид бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийдэггүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэдэггүй байна. Иймд захиргааны албан хаагчдын ажлын чиг үүрэгт хамааралгүйгээр олгогдсон эрхийг цуцалснаар, улсын /ахлах/ байцаагчдын эрхийг замбараагүй олгож байсан явдлыг таслан зогсоох эхний алхам боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30072
0 эможи
keyboard_arrow_up