ТАНЫ СОНОРТ: Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн элсэлтийн шалгалт болно

ГХЯ-ны захилгаар Москвагийн олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцах иргэдээс авах шалгалтыг 2014 оны 5 дугаар сарын 31-ны Бямба гарагт зохион байгуулна. Тус шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 09.00-11.00 цагийн хооронд ГХЯ-ны 28 тоотод бүртгүүлнэ. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А/107 тоот тушаалаар баталсан “Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн суралцах иргэдээс авах шалгалтын журам”-ын дагуу шалгалтыг авна.
Шалгалтад орох иргэнд тавигдах шаардлага:
1. Ерөнхий боловсролын 12 дугаар анги буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх;
2. Орос хэлийг ахисан түвшинд эзэмшсэн байх.
Бүртгүүлэхэд шаардагдах материал:
1. Монгол Улсын иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль төгссөн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3. 4 x 6 хэмжээний 2 хувь цээж зураг.
Шалгалтын комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал гаргуулж болно.
Жич: Иргэний үнэмлэхээ шалгалтад орохдоо авчирна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР
2014 оны 5 дугаар сарын 15









