ШӨХТГ, МҮОНРТ хамтран ажиллах Санамж бичиг байгуулав

2016 оны 3 сарын 14

Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан ШӨХТГ-аас МҮОНРТ-тэй хамтран ажиллахаар болж, өнөөдөр Санамж бичигт байгууллаа.

Санамж бичигт ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр, МҮОНРТ-ийн дэд захирал Д.Энхтуяа нар гарын үсэг зурсан юм. Тус хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон хэрэглэгчдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хэрэглэгчдийн боловсролыг сайжруулахад анхаарч ажиллах аж. 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Хэрэглэгчид болон аж ахуйн нэгж, байгууллагууд Хэрэглэгчийн эрхийн болон өрсөлдөөн, Зар сурталчилгааны тухай хуулийг бүрэн таньж мэдээгүйн улмааас торгуул шийтгэл хүлээдэг, эрх нь зөрчигддөг асуудал гардаг. 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулан манай байгууллагаас энэ жил соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах зорилготой байгаа. Хэрэглэгч эрхээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хуулийн болон бусад журам, тогтоолын мэдлэгтэй байх хэрэгтэй. Ингэхийн тулд бид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа МҮОНРТ-тэй хамтран ажиллах нь зүйн хэрэг. Бид хамтран ажилласнаар хэрэглэгчидэд хүргэх мэдлэг боловсролыг орон даяар түгээж чадах юм” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30051
0 эможи
keyboard_arrow_up