Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг СУРГАЛТАНД хамруулав

2016 оны 3 сарын 14

Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтнуудын ажлын ур чадварыг сайжруулах, чадавхжуулах сургалтыг 03 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Цагдаагийн газраас зохион байгууллаа.
Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад Байгаль орчин ногоон хөгжлийн яам, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас “Хотын эко цагдаа”-гийн гүйцэтгэх үүрэг, ажлын онцлог зэрэг багц сэдвүүдээр хичээл заав. Харин Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Хөршийн хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам, сонгуулийн тухай хууль, сонгуулийн үед ажилтны анхаарах асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн үйл ажиллагаа сэдвүүдээр сургалт зохион байгууллаа гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30018
0 эможи
keyboard_arrow_up