Дэлхийн аз жаргалын өдөр удахгүй тохионо

2016 оны 3 сарын 12

2012 онд НҮБ-аас жил бүрийн 3-р сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэр гаргасан. Тэгвэл Манай улсад энэ өдрийг “Аз жаргалын зам” ТББ-аас гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
2015 оноос эхлэн "Дэлхийн аз жаргалын өдөр"-т зоруилж "Аз жаргалын зам" ТББ Монгол Улсын хэмжээнд сайн дурын болон нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажил өрнүүлсээр ирсэн. Уг өдрийг тохиолдуулан "Аз жаргал"-ын сэдэвт эссэ бичлэгийн болон гар зургийн уралдааныг тогтмол зохион байгуулдаг төдийгүй нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, гэгээн үйлсээрээ манлайлсан хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд "Гэгээн үйлстэн" хэмээн шалгаруулдаг билээ.

Энэ жил мөн "Дэлхийн аз жаргалын өдөр"-ийг тохиолдуулан "Гэгээн үйлстэн 2016" шалгаруулалт, "Аз жаргалтай Монголчууд" сэдэвт гар зураг, фото зураг, Аз жаргалын тухай эссэ бичлэгийн уралдааныг тус тус зохион байгуулахаар боллоо. Мөн Аз жаргалын захидлын давалгаа, бүх нийтийн богино зайны явган аялал, "Аз жаргалын өдөр"-ийн хүрээнд цуврал лекц зэрэг ажлууд багтаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30001
0 эможи
keyboard_arrow_up